Jury

Гуравдугаар бүлэг. Цагдаагийн байгууллагын удирдлага, түүний бүрэн эрх

Цагдаагийн албаны тухай хууль 20 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын удирдлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-03-02
Эх сурвалжаас татсан
2026-11-04

20.1.Цагдаагийн төв байгууллагын даргаар цагдаагийн албанд 20-оос доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө.

20.2.Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг улсын хэмжээнд удирдан зохион байгуулж, үр дүнг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.

20.3.Цагдаагийн төв байгууллага тэргүүн дэд дарга болон хоёр дэд даргатай байна.

20.4.Энэ хуулийн 20.3-т заасан тэргүүн дэд дарга, дэд даргаар цагдаагийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, нийтийн хэв журам хамгаалах, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын дадлага туршлагатай, улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй Монгол Улсын иргэнийг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.