Jury

Дөрөвдүгээр бүлэг. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журам

Цагдаагийн албаны тухай хууль 44 дүгээр зүйл. Жагсаал, цуглааныг албадан тараах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-03-02
Эх сурвалжаас татсан
2026-11-04

44.1.Цагдаагийн байгууллага жагсаал, цуглааныг албадан тараахын өмнө оролцогчдод бүх төрлийн холбоо, мэдээллийн хэрэгсэл ашиглан жагсаал, цуглааныг албадан тараах тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг мэдэгдэж, биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн тохиолдолд авах арга хэмжээг урьдчилан анхааруулна.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

44.2.Албадан тараах ажиллагааг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.

44.3.Албадан тараах ажиллагааны явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.