Jury

Дөрөвдүгээр бүлэг. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журам

Цагдаагийн албаны тухай хууль 41 дүгээр зүйл. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-03-02
Эх сурвалжаас татсан
2026-11-04

41.1.Нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын дарга дараахь тохиолдолд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох шийдвэр гаргаж болно:

41.1.1.тухайн газрын ойролцоо нийтийн эмх замбараагүй байдал бий болсон, эсхүл болох үндэслэл байгаа;

41.1.2.нийтийн эмх замбараагүй байдлыг хяналтад авахад шаардлагатай гэж үзвэл.

41.2.Энэ хуулийн 41.1-д заасан хориглох шийдвэр нь нийтийн эмх замбараагүй байдлыг хяналтад авах хүртэлх хугацаанд хүчинтэй байна.

41.3.Цагдаагийн алба хаагч энэ хуулийн 41.1-д заасан шийдвэрийн дагуу тухайн газрыг түр хаах, эсхүл үйл ажиллагааг зогсоох, эсхүл тогтоосон бүсээс согтууруулах ундааны зүйлийг гаргах арга хэмжээ авна.

41.4.Энэ хуулийн 41.3-т заасан шийдвэрийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.

41.5.Энэ хуулийн 41.1-д заасан үндэслэл арилсан бол шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ цуцалж, энэ тухай хүн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.