Jury

Наймдугаар бүлэг. Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал

Цагдаагийн албаны тухай хууль 79 дүгээр зүйл. Албан тушаал дэвшүүлэх, бууруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-03-02
Эх сурвалжаас татсан
2026-11-04

79.1.Цагдаагийн албанд ажилласан хугацаа, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан албан тушаал дэвшүүлж, бууруулна.

79.2.Цагдаагийн алба хаагчийг дараахь тохиолдолд захиргааны санаачилгаар албан тушаал бууруулна:

79.2.1.энэ хуульд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан;

79.2.2.албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай эрүүл мэндийн болон эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан;

79.2.3.ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн;

79.2.4.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.