Jury

Есдүгээр бүлэг. Цагдаагийн байгууллагын санхүүжилт

Цагдаагийн албаны тухай хууль 93¹ дүгээр зүйл. Цагдаагийн хөгжлийн сан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-09
Мөрдөж эхэлсэн
2017-03-02
Эх сурвалжаас татсан
2026-11-04

/Энэ зүйлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

93¹.1.Цагдаагийн хөгжлийн сан нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 6.1.2, 6.1.3-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

93¹.1.1.цагдаагийн баг энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон хэсэг;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

93¹.1.2.энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн байгууллагаас ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэг, техник, материал хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөхөн төлбөр;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

93¹.1.3.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

93¹.2.Энэ хуулийн 93¹.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

93¹.2.1.цагдаагийн байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхыг нэмэгдүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

93¹.2.2.цагдаагийн байгууллагын зэвсэг, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг нөөцийг бэхжүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

93¹.2.3.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдох бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх.
/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Томилолтын зардал, хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.