Jury

Тусгай анги. Тавдугаар хэсэг. Төрийн эсрэг гэмт хэрэг. Арван дөрөвдүгээр бүлэг. Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 89 дүгээр зүйл. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

89.1.Хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

89.2.Энэ хэргийг давтан буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Үзэл бодол, улс төрийн болон шударга ёсны бусад үйл ажиллагааны улмаас хавчигдан мөшгөгдсөн гадаадын иргэн, харьяалалгүй хүн орогнох эрх олж авахын тулд хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн бол энэ зүйл хамаарахгүй.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 41 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 30, давж заалдах шат 9, хяналтын шат 2.

Бүгд
41
Анхан шат
30
Давж заалдах шат
9
Хяналтын шат
2

Сүүлийн шийдвэрүүд

  1. Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2023-01-20Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/38
  2. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2020-04-20Эрүүгийн хэрэг, давж заалдах шат25
  3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх2019-08-27Эрүүгийн хэрэг, давж заалдах шат20
  4. Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-08-22Эрүүгийн хэрэг, анхан шат2017/ШЦТ/217
  5. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх2017-08-15Эрүүгийн хэрэг, анхан шат109

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.