Jury

Гуравдугаар хэсэг. Эрүүгийн хариуцлага. Есдүгээр бүлэг. Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл

Эрүүгийн хууль (2002-01-03) 50 дугаар зүйл. Албадан ажил хийлгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

50.1.Энэ хуульд заасан хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг албадан ажил хийлгэх ял гэнэ.

50.2.Албадан ажил хийлгэх ял нь нэг зуугаас таван зуун цагийн хугацаатай байна. Албадан ажил нь нэг өдөрт гурван цагаас доошгүй хугацаагаар үргэлжилнэ.

50.3.Албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солино.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

50.4.Хөдөлмөрийн чадваргүй этгээд, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, түүнчлэн тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй, цэргийн жинхэнэ хугацаат алба хааж байгаа этгээдэд албадан ажил хийлгэх ял оногдуулахгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.