Jury

Гуравдугаар хэсэг. Эрүүгийн хариуцлага. Есдүгээр бүлэг. Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл

Эрүүгийн хууль (2002-01-03) 47 дугаар зүйл. Торгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

47.1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд шүүхээс мөнгөн төлөөс оногдуулахыг торгох ял гэнэ.

47.2.Торгох ялын хэмжээг гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтооно.

47.3.Торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болно.

/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

47.4.Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ялыг торгох ялаар солихыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 338, 339, 340 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхэд шүүхээс анхаарах зарим асуудал

    Заалт7

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.