Jury

Гуравдугаар хэсэг. Эрүүгийн хариуцлага. Есдүгээр бүлэг. Эрүүгийн хариуцлагын зорилго, төрөл

Эрүүгийн хууль (2002-01-03) 46 дугаар зүйл. Ялын төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

46.1.Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дор дурдсан ял оногдуулна:

46.1.1.торгох;

46.1.2.тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах;

46.1.3.эд хөрөнгө хураах;

46.1.4.албадан ажил хийлгэх;

46.1.5.баривчлах;

46.1.6.хорих;

46.1.7.цаазаар авах.

46.2.Торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих, цаазаар авах ялыг үндсэн ялын чанартай, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг үндсэн ба нэмэгдэл ялын чанартай, эд хөрөнгө хураах ялыг зөвхөн нэмэгдэл ялын чанартай хэрэглэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.