Jury

Есдүгээр хэсэг. Захиргааны журам, шүүн таслах ажиллагааны болон албан тушаалын эсрэг гэмт хэрэг. Хорин зургадугаар бүлэг. Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 233 дугаар зүйл. Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

233.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

233.2.Хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, эсхүл энэ хэргийг байнга үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 37 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 24, давж заалдах шат 10, хяналтын шат 3.

Бүгд
37
Анхан шат
24
Давж заалдах шат
10
Хяналтын шат
3

Сүүлийн шийдвэрүүд

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023-09-20Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/956
  2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2022-08-23Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2022/ДШМ/837
  3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2020-07-07Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2020/ДШМ/883
  4. Улсын дээд шүүх2019-11-18Эрүүгийн хэрэг, хяналтын шат581
  5. Улсын дээд шүүх2019-03-01Эрүүгийн хэрэг, хяналтын шат100

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.