Jury

Есдүгээр хэсэг. Захиргааны журам, шүүн таслах ажиллагааны болон албан тушаалын эсрэг гэмт хэрэг. Хорин зургадугаар бүлэг. Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 232 дугаар зүйл. Олон нийтийн сонгуульт үүргээ биелүүлж байгаа иргэнийг заналхийлэх буюу түүнд хүч хэрэглэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

232.1.Албаны болон олон нийтийн үйл ажиллагааг нь таслан зогсоох буюу түүний шинж чанарыг өөрчлөх зорилгоор олон нийтийн сонгуультан, түүнчлэн гэмт хэрэг болон эрх зүйн бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг таслан зогсооход оролцож байгаа иргэнийг алахаар болон бие махбодид нь гэмтэл учруулахаар заналхийлсэн, хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

232.2.Энэ хэргийн улмаас олон нийтийн сонгуультан болон иргэний журамт үүргээ биелүүлж байгаа иргэний бие махбодид хүнд гэмтэл учруулсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.