Jury

Есдүгээр хэсэг. Захиргааны журам, шүүн таслах ажиллагааны болон албан тушаалын эсрэг гэмт хэрэг. Хорин зургадугаар бүлэг. Захиргааны журмын эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 230 дугаар зүйл. Төрийн албан хаагч, хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг эсэргүүцэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

230.1/Энэ хэсгийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

230.1.Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь болон олон нийтийн байцаагчийг хэв журам сахиулах үүргээ биелүүлж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүнчлэн хууль бус үйлдэл хийлгэхээр албадсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг наяаас нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

230.2.Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирсан бол гурван зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

230.3.Энэ хэргийн улмаас төрийн албан хаагч болон олон нийтийн байцаагчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсгийн дугаар болон энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 62 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 56, давж заалдах шат 3, хяналтын шат 3.

Бүгд
62
Анхан шат
56
Давж заалдах шат
3
Хяналтын шат
3

Сүүлийн шийдвэрүүд

  1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2018-09-28Эрүүгийн хэрэг, анхан шат97
  2. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2018-01-12Эрүүгийн хэрэг, анхан шат07
  3. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-11-29Эрүүгийн хэрэг, анхан шат81
  4. Улсын дээд шүүх2017-11-10Эрүүгийн хэрэг, хяналтын шат264
  5. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2017-07-20Эрүүгийн хэрэг, давж заалдах шат537

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.