Jury

Долдугаар хэсэг. Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг. Арван есдүгээр бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 154 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгө хамгаалахад хайнга хандах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

154.1.Хууль болон гэрээгээр бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайнга хандсаны улмаас тухайн эд хөрөнгө их хэмжээтэйгээр үрэгдсэн буюу гэмтсэн нь албан тушаалын гэмт хэргийн шинжгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

154.2.Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 4 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 4.

Бүгд
4
Анхан шат
4
Давж заалдах шат
0
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх2017-08-23Эрүүгийн хэрэг, анхан шат23
  2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-06-28Эрүүгийн хэрэг, анхан шат270
  3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-03-27Эрүүгийн хэрэг, анхан шат2017/ШЦТ/80
  4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-01-31Эрүүгийн хэрэг, анхан шат80

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.