153¹.1.Бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр онц их хэмжээний хохирол учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
/Энэ зүйлийг 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/