Jury

Долдугаар хэсэг. Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг. Арван есдүгээр бүлэг. Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 146 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг булаах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

146.1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

146.2.Энэ хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, гамшиг, хохирогчийн эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

146.3.Энэ хэргийг урьд нь дээрэмдэх, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, эсхүл зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

146.4.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 44 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 34, давж заалдах шат 9, хяналтын шат 1.

Бүгд
44
Анхан шат
34
Давж заалдах шат
9
Хяналтын шат
1

Сүүлийн шийдвэрүүд

  1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023-01-11Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/43
  2. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023-01-11Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/43
  3. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023-01-11Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/43
  4. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023-01-11Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/43
  5. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2023-01-11Эрүүгийн хэрэг, анхан шат2023/ШЦТ/43

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.