Jury

Арван зургадугаар бүлэг. Хүний эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэрэг

Эрүүгийн хууль (2002-01-03) 112 дугаар зүйл. Хүнийг барьцаалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

112.1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс мөнгө, бусад эд хөрөнгө гаргуулах буюу өөр бусад үйлдэл гүйцэтгүүлэх, эсхүл үйлдэл гүйцэтгэхээс татгалзуулах болзол тавьж хүнийг барьцаалсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

112.2.Энэ хэргийг:

112.2.1.шунахайн сэдэлтээр;

112.2.2.онц аюултай гэмт хэрэгтэн;

112.2.3.давтан;

112.2.4.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;

112.2.5.барьцаанд байгаа хүний амь биед заналхийлж;

112.2.6.зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж;

112.2.7.хоёр буюу түүнээс олон хүнийг;

112.2.8.насанд хүрээгүй хүн, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

112.3.Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Барьцаанд байгаа хүнийг сайн дураараа сулласан этгээдийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 10 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 7, давж заалдах шат 1, хяналтын шат 2.

Бүгд
10
Анхан шат
7
Давж заалдах шат
1
Хяналтын шат
2

Сүүлийн шийдвэрүүд

  1. 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх2025-10-27Эрүүгийн хэрэг, анхан шат2025/ШЦТ/2410
  2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх2023-03-16Эрүүгийн хэрэг, давж заалдах шат2023/ДШМ/303
  3. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2021-09-23Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/232
  4. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2021-07-22Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/486
  5. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2021-07-20Эрүүгийн хэрэг, анхан шат2021/ШЦТ/477

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.