Jury

Хоёрдугаар бүлэг. Өрийн удирдлагын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг

Өрийн удирдлагын тухай хууль 10 дугаар зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-18
Мөрдөж эхэлсэн
2015-02-18
Эх сурвалжаас татсан
2026-11-03

10.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.өрийн удирдлагын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих;

10.1.2.орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг Засаг даргын өргөн мэдүүлснээр хэлэлцэн батлах;

10.1.3.тухайн орон нутагт зээллэгийн хөрөнгөөр санхүүжиж байгаа төсөл, арга хэмжээний үр дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт хэлэлцэх, хэрэгжилттэй холбогдуулан чиглэл өгөх;

10.1.4.орон нутгийн өр үүсгэх Засаг даргын саналыг хэлэлцэх, Засгийн газрын зөвшөөрөлд үндэслэн орон нутгийн зээллэг хийх шийдвэр гаргах;

10.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

10.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.2.1.орон нутгийн хэмжээнд зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулж, энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;

10.2.2.тухайн орон нутагт зээллэгийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаанд хяналт тавих;

10.2.3.энэ хуульд заасны дагуу зээлийн гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг зохион байгуулах, аймаг, нийслэлийн үнэт цаас гаргах;
/Энэ заалтад 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2.4.тухайн орон нутагт гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг холбогдох тооцоо, судалгааны хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.2.5.гадаад зээллэгийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн дотоодын эх үүсвэрийн хэмжээг жил бүрийн төсвийн төсөлд тусгуулах;

10.2.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.