Jury

Хоёрдугаар бүлэг. Өрийн удирдлагын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг

Өрийн удирдлагын тухай хууль 7 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-02-18
Мөрдөж эхэлсэн
2015-02-18
Эх сурвалжаас татсан
2026-11-03

7.1.Улсын Их Хурал өрийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.төсөв, мөнгөний бодлогын хүрээнд Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичиг /цаашид "стратегийн баримт бичиг" гэх/-ийг батлах;

7.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр үүсгэх өрийн дээд хэмжээг төсвийн хамт батлах;

7.1.3.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл болон стратегийн баримт бичигт үндэслэн тухайн төсвийн жилд Засгийн газрын шинээр гаргах өрийн баталгааны дээд хэмжээг тогтоох;

7.1.4.Засгийн газрын гадаад зээлийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

7.1.5.Засгийн газрын гадаад зээлийн гэрээг соёрхон батлах;

7.1.6.нийгмийн үр өгөөжтэй, улсын төсөвт эргэн төлөгдөх чадваргүй төсөл, арга хэмжээг зээллэгийн хөрөнгөөр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр санхүүжүүлэх эсэхийг тухайн жилийн төсвийн хуулиар, шаардлагатай тохиолдолд тухай бүр шийдвэрлэх;

7.1.7.зээллэгийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний үр дүнг төсвийн гүйцэтгэлийн тайлангийн хамт хэлэлцэх, хэрэгжилттэй холбогдуулан чиглэл өгөх;

7.1.8.стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэх, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай

    Заалт1

  6. Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.