Jury

Тавдугаар бүлэг. Цөмийн болон цацрагын аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага

Цөмийн энергийн тухай хууль 44 дүгээр зүйл. Эмнэлгийн шарлагад тавих үндсэн шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-16
Мөрдөж эхэлсэн
2009-08-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

44.1.Эмнэлгийн шарлага хийхэд дараахь шаардлагыг биелүүлнэ:

44.1.1.цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхдээ энэ хууль, цацрагийн аюулгүйн стандарт болон бусад холбогдох дүрэм, журмыг мөрдөж ажиллах;

44.1.2.цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийж байгаа этгээд нь ашиглаж байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид тохируулга, чанарын хяналтыг тогтмол хийж байх;

44.1.3.хүүхдэд цацрагийн үүсгүүрээр оношлогоо, эмчилгээ хийхдээ түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг авсан байх;

44.1.4.эмчилгээ, оношлогооны үед өвчтөнийг цацрагийн аюулгүйн стандартад заасан тунгийн хязгаараас илүү шарлагад өртүүлэхийг хориглох;

44.1.5.эмчилгээ, оношлогооны үед өвчтөний биеийн бусад хэсгийг шарлагаас хамгаалах, өвчтөний асран хамгаалагч болон туслах ажилтныг хувийн хамгаалах хэрэгслээр хангах;

44.1.6.цацрагийн эмчилгээ, оношлогооны үед бусад өвчтөнийг шаардлагагүй нэмэгдэл шарлагад өртүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.