Jury

Тавдугаар бүлэг. Цөмийн болон цацрагын аюулгүй байдлыг хангахад тавих шаардлага

Цөмийн энергийн тухай хууль 42 дугаар зүйл. Цөмийн болон цацраг идэвхт материалыг хаягдал болгох, устгах, булшлахад тавих үндсэн шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-16
Мөрдөж эхэлсэн
2009-08-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

42.1.Цөмийн болон цацраг идэвхт материалыг хаягдал болгох, устгах, булшлахад олон улсын болон үндэсний стандарт, дүрэм, журмыг мөрдөнө.

42.2.Цөмийн болон цацраг идэвхт материалыг улсын байцаагчийн дүгнэлт, тусгай зөвшөөрөлгүйгээр булшлах, хаягдал болгохыг хориглоно.

42.3.Цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлахад дараахь үндсэн шаардлагыг биелүүлнэ:

42.3.1.цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлахад олон улсын болон үндэсний стандарт, дүрэм, журмыг чанд мөрдөх;

42.3.2.цацраг идэвхт хаягдлыг устгах, булшлах ажлыг холбогдох эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрлөөр улсын байцаагчийн хяналтын дор гүйцэтгэх.

42.4.Цөмийн төхөөрөмж, цацрагтай холбогдолтой үйл ажиллагаанаас үүсэх хаягдлын аюулгүй ажиллагааны дүрмийг Засгийн газар батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.