38.1.Цөмийн материал болон цацрагийн үүсгүүрийг цацрагийн хамгаалалт, аюулгүйн шаардлагыг хангасан талаарх мэргэжлийн байгууллагын үнэлгээ хийлгэсэн зориулалтын хадгалах байранд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.21-д заасан тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр хадгална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
38.2.Эзэнгүй буюу хаягдсан, олдмол цацраг идэвхт материалыг холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр, хяналтын дор энэ хуулийн 11.2-т заасан тусгай байгууламжид үнэ төлбөргүй шилжүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
38.3.Технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй болсон, эсхүл ашиглагдахгүй байгаа цацрагийн үүсгүүрийг энэ хуулийн 11.2-т заасан тусгай байгууламжид хадгалуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/