Jury

Зургадугаар бүлэг. Цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх, хохирлыг нөхөн төлөх

Цөмийн энергийн тухай хууль 45 дугаар зүйл. Цөмийн болон цацрагийн ослоос сэргийлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-16
Мөрдөж эхэлсэн
2009-08-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

45.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цөмийн болон цацрагийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын хор уршгийг арилгах, аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөртэй байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.

45.2.Цөмийн болон цацрагийн ослын шалтгаан, түвшнийг тогтоох, ослын хор уршгийг арилгах ажлыг Улсын байнгын онцгой комисс холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

45.3.Нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн ослын хор уршгийг арилгах ажлын зардлыг Засгийн газар хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.