Jury

Гуравдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Хөрөнгө оруулалтын тухай хууль 9¹ дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2013-11-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.Хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.1.хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.2.хөрөнгө оруулалтын талаарх хууль, эрх зүйн орчныг сурталчлах, мэдээллээр хангах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.3.хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийх, хөрөнгө оруулалтыг тогтвортой үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.4.хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хөрөнгө оруулагчийн гомдлыг шийдвэрлэх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.5.хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөх болон цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.6.хөрөнгө оруулалттай холбоотой статистик, мэдээллийг төв банк, төсөв, санхүү, татвар, нийгмийн даатгал, гааль, чөлөөт бүс, улсын бүртгэл, хөдөлмөр эрхлэлт, гадаадын иргэн, харьяат, шүүхийн шийдвэр гүйцэтгэх асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагаас гаргуулж, нэгдсэн статистик, мэдээллийн санг хөтлөх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.7.дотоодын хуулийн этгээдэд хөрөнгө оруулалт татахтай холбоотой сургалт зохион байгуулах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

9¹.1.8.хуульд заасан бусад.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.