Jury

Гуравдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Хөрөнгө оруулалтын тухай хууль 8¹ дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2013-11-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8¹.1.Засгийн газар хөрөнгө оруулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8¹.1.1.хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хангах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8¹.1.2.энэ хуульд заасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх олгох;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8¹.1.3.хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулалтын баталгааг хангах, хөрөнгө оруулагчийн эрх, ашгийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

8¹.1.4.хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт туссан хөгжлийн төсөл хэрэгжүүлэх нээлттэй санал хүргүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ зүйлийг 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.