Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Хөрөнгө оруулалтын тухай хууль 4¹ дүгээр зүйл. Хөрөнгө оруулалтын талаар баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2013-11-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4¹.1.Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмаас гадна дараах зарчмыг баримтална:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4¹.1.1.хөрөнгө оруулагчид шударга, тэгш хандах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4¹.1.2.хөрөнгө оруулагчийг үл ялгаварлан гадуурхах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4¹.1.3.хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулалтын үр шим, хууль ёсоор олсон орлого, хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4¹.1.4.хөрөнгө оруулалтын орчны ил тод,тогтвортой, урьдчилан таамаглахуйц байдлыг хангах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4¹.1.5.гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

4¹.1.6.тогтвортой, хариуцлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.