Jury

Тавдугаар бүлэг. Хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах

Хөрөнгө оруулалтын тухай хууль 19 дүгээр зүйл. Тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-10-03
Мөрдөж эхэлсэн
2013-11-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

19.1.Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан үндэслэлээр хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр хүчингүй болгоно:
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.1.тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан;

19.1.2.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд хүсэлт гаргасан, эсхүл татан буугдсан;

19.1.3.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд Монгол Улсад оруулсан хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс бүрэн татаж, шилжүүлсэн;

19.1.4.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь хууль бус бичиг баримт бүрдүүлэн тогтворжуулах гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон;

19.1.5.эрх залгамжлагч нь энэ хуулийн 15.4-т заасан шаардлагыг хангаагүй;

19.1.6.энэ хуулийн 15.3-т заасныг зөрчсөн;

19.1.7.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон;

19.1.8.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь энэ хуулийн 16.2-т заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээгүй;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

19.1.9.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.

19.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 19.1-д заасан үндэслэлээр тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ ажлын таван өдөрт багтаан тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдэд болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль

    Заалт26.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.