Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-07-05
Мөрдөж эхэлсэн
2014-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."гэрч, хохирогч" гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэрч, хохирогчийг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан гэрчийг;
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.1.2."хамгаалалтын арга хэмжээ" гэж энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэнд болон сэтгэл зүйг хамгаалах арга хэмжээг;

/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.3."эрх бүхий албан тушаалтан" гэж хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтныг /шүүгч, прокурор, мөрдөгч/.

/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.4.“хүний эрх хамгаалагч” гэж Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1.1-д заасныг.
/Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.