Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 2021-04-02-нд батлагдсан, 14 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-04-02
Мөрдөж эхэлсэн
2021-07-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

Агуулга

14 зүйл

Гуравдугаар бүлэг Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн нийтлэг үүрэг

1 зүйл
  1. 9 дүгээр зүйлНийтлэг үүрэг

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх, хамгаалах, үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангах, хамтран ажиллах, Хүний эрх хамгаалагчийн хорооны бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж

2.1.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүний эрх хамгаалах үйлажиллагаа явуулсан, явуулж байгаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг энэ хуулиар зохицуулна.

3.2.Гадаад улсын нутаг дэвсгэрт хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулсан Монгол Улсын иргэний эрх зүйн байдлыг Монгол Улсын олон улсын гэрээний дагуу зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.