Jury

Гуравдугаар бүлэг. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль 18 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах, хамгаалахад тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-31
Мөрдөж эхэлсэн
2013-03-04
Эх сурвалжаас татсан
2026-10-08

18.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тус тусад нь аюулгүй ажиллагааны шаардлага хангасан зориулалтын агуулахад хадгална.

18.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн байр, агуулахыг галт зэвсэг эзэмших эрх бүхий гэрээт харуул хамгаалалтын байгууллагаар хамгаалуулна.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

18.3.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн орлого, зарлага, үлдэгдлийн бүртгэлийг тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийн дагуу хөтөлж, улирал тутам тооллого явуулна.

18.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл алдагдсан, үрэгдсэн тохиолдолд цагдаагийн болон тагнуулын байгууллагад даруй мэдэгдэх бөгөөд эрэн сурвалжлах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд түүнийг эзэмшигч хуулийн этгээд бүх талын туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.