Jury

Гуравдугаар бүлэг. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль 16 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-31
Мөрдөж эхэлсэн
2013-03-04
Эх сурвалжаас татсан
2026-10-08

16.1.Энэ хуулийн 15.2.1, 15.2.3-т заасан шаардлагыг хангасан тэсэлгээний ажил явуулах нэгжтэй, өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай дараах хуулийн этгээд нь үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх зорилгоор тэсэлгээний ажил явуулах тусгай зөвшөөрөл эзэмшиж болно:

16.1.1.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.6-д, 8 дахь хэсгийн 8.7, 8.14, 8.15, 8.16, 8.19-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.2.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан автозам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл эзэмшигч;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.1.3.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.5-д заасан барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч.
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Энэ хуулийн 16.1-д зааснаас бусад хуулийн этгээд нь тэсэлгээний ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

16.3.Хуулийн этгээд нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг ашиглахдаа энэ хуулийн 15.3, 15.8-д заасныг болон тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрмийг мөрдөж ажиллана.

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.