Jury

Гуравдугаар бүлэг. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль 12 дугаар зүйл. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлоход тавих шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-31
Мөрдөж эхэлсэн
2013-03-04
Эх сурвалжаас татсан
2026-10-08

12.1.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох хуулийн этгээдэд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах шаардлага тавина:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.1.өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байнгын агуулах, ачиж буулгах зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэй байх;

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.1.2.цагдаагийн болон тагнуулын төв байгууллага, онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.1.3.мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан байх.

/Энэ заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.2.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох эрхтэй.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

12.3.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл экспортлох хуулийн этгээдэд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах шаардлага тавина:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.1.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хуулбар;

12.3.2.экспортлох бүтээгдэхүүний стандарт, техникийн шаардлага хангасан байдлын талаарх мэргэжлийн итгэмжлэгдсэн байгууллагын тодорхойлолт, экспортлох тоо хэмжээ;

12.3.3.худалдан авагчтай урьдчилан байгуулсан гэрээ, иргэний зориулалтын батламж, тээвэрлэлтийн нөхцөлийг тусгасан баримт бичиг;

12.3.4.цагдаагийн болон тагнуулын төв байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штабын санал авсан байх ба санал өгөх хугацааг ажлын 20 өдрийн дотор шийдвэрлэж байх.

/Энэ заалтад 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.5.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.4-т заасны дагуу олгосон зөвшөөрлийн талаарх мэдээллийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүр хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.6.Улсын хилээр нэвтрүүлж байгаа тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, тэдгээрийн үндсэн түүхий эдийг гаалийн байгууллага бүртгэж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.