Jury

Гуравдугаар бүлэг. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн аюулгүй ажиллагааг хангах

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль 17 дугаар зүйл. Пиротехникийн хэрэгсэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2013-01-31
Мөрдөж эхэлсэн
2013-03-04
Эх сурвалжаас татсан
2026-10-08

17.1.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах болон аюулгүй ажиллагаатай холбогдсон харилцааг энэ хуулийн 5.1.4-т заасан дүрмээр зохицуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

17.2.Пиротехникийн хэрэгсэл үзвэрийн, эсхүл хэрэглээний зориулалттай байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.Монгол Улсад ашиглах үзвэрийн болон хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийн жагсаалтыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.4.Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох хуулийн этгээдэд Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах шаардлага тавина:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.4.1.өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан байнгын агуулахтай байх;

17.4.2.тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлтэй ажиллах шаардлага хангасан мэргэжлийн ажиллах хүчний талаар хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авсан байх;
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.4.3.цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байх.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.5.Үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг ашиглах хуулийн этгээд пиротехникийн хэрэгслийн мэргэжилтэнтэй байх бөгөөд цагдаа, тагнуулын болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг авсан байна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.6.Пиротехникийн хэрэгслийн мэргэжилтний эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.7.Пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд үзвэрийн зориулалттай пиротехникийн хэрэгслийг энэ хуулийн 17.5-д заасан хуулийн этгээдэд худалдана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.8.Хэрэглээний зориулалттай пиротехникийн хэрэгслийг худалдах хуулийн этгээдэд тавих шаардлагыг энэ хуулийн 5.1.4-т заасан дүрмээр зохицуулна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.9.Пиротехникийн хэрэгслийг импортлох тоо хэмжээг заасан зөвшөөрлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухай бүр олгоно.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.10.Пиротехникийн хэрэгслийг тээвэрлэхдээ энэ хуулийн 14.7-д заасан журмын дагуу тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах бөгөөд холбогдох зардлыг хуулийн этгээд хариуцна.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.11.Энэ хуулийн 17.4.3-т заасан байгууллага хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдөрт багтаан пиротехникийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, ашиглахад тавих шаардлага хангасан эсэх талаар саналаа гаргана.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.12.Улсын хилээр нэвтрүүлж байгаа пиротехникийн хэрэгсэл, түүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эдийг гаалийн байгууллага бүртгэж, энэ хуулийн 22.1-д заасан мэдээллийн нэгдсэн санд тухай бүр хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.