/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль нь 2012-05-17-нд батлагдсан, 20 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2012-05-17
- Мөрдөж эхэлсэн
- 2012-06-21
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-07
- Албан ёсны нэр
- БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ
Оршил
Агуулга
20 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХоёрдугаар бүлэг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний бүтэц, тогтолцоо, зохицуулалт
9 зүйл- 4 дүгээр зүйлБайгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ
- 5 дугаар зүйлБайгаль орчны стратегийн үнэлгээ
- 6 дугаар зүйлТөлөв байдлын болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ
- 7 дугаар зүйлНөлөөллийн үнэлгээ
- 8 дугаар зүйлБайгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
- 9 дүгээр зүйлБайгаль орчны менежментийн төлөвлөгөө
- 10 дугаар зүйлБайгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шинжилгээ
- 11 дүгээр зүйлХянан магадлагаа
- 12 дугаар зүйлБайгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох
Гуравдугаар бүлэг Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд оролцогчдын эрх, үүрэг
5 зүйл- 13 дугаар зүйлТөсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн эрх
- 14 дүгээр зүйлТөсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг
- 15 дугаар зүйлБайгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн эрх
- 16 дугаар зүйлБайгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн үүрэг
- 17 дугаар зүйлБанк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллагын үүрэг
Дөрөвдүгээр бүлэг Олон нийтийн оролцоо
1 зүйлТавдугаар бүлэг Бусад
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж
2.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.