Jury

Хоёрдугаар бүлэг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 10 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2013-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

10.1.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчийг сонгон шалгаруулах, гэрчилгээ олгох, бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ -ийг байгуулна.

10.2.Зөвлөл нь шүүгч, өмгөөлөгч, судлаач зэрэг таван хүний бүрэлдэхүүнтэй байна.

10.3.Шүүхийн ерөнхий зөвлөл нь эвлэрүүлэн зуучлагчид гаргах өргөдөл, эвлэрлийн гэрээний болон мэдэгдэх хуудасны загварыг батална.

10.4.Шүүхийн ерөнхий зөвлөл нь Зөвлөлийн дарга, гишүүнийг томилж, чөлөөлөн, Зөвлөлийн үйл ажиллагааны дүрмийг батална.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт38.3.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.