Jury

Хоёрдугаар бүлэг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 9 дүгээр зүйл. Эвлэрүүлэн зуучлагчид тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2013-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

9.1.Энэ хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчид дараах шаардлага тавигдана:

9.1.1.эрх зүйн бүрэн чадамжтай байх;

9.1.2.дээд боловсролтой байх;

9.1.3.эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад хамрагдан эрхийн гэрчилгээ авсан байх;

9.1.4.эрх бүхий байгууллагын эвлэрүүлэн зуучлагчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байх;

9.1.5.ял шийтгэлгүй байх.

9.2.Эвлэрүүлэн зуучлагч нь үйл ажиллагаандаа энэ хуулийн 10.1-д заасан Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс баталсан ёс зүйн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллана.

9.3.Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эрх зүйч мэргэжилтэй байна.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.4.Гэр бүлийн хэргийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч явуулах бөгөөд эвлэрүүлэн зуучлагчид энэ хуулийн 9.1, 9.2-т заасан шаардлагаас гадна хүүхэд, гэр бүлийн чиглэлээр сургалтад хамрагдсан байх тусгай шаардлага тавигдана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.