Jury

Хоёрдугаар бүлэг. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 5 дугаар зүйл. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго, үндсэн зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-22
Мөрдөж эхэлсэн
2013-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

5.1.Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.

5.2.Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:

5.2.1.талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;

5.2.2.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах;

5.2.3.эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;

5.2.4.эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.