Jury

Хоёрдугаар бүлэг. Агаар хамгаалах талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийтлэг эрх, үүрэг

Агаарын тухай хууль 6 дугаар зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

6.1.Засгийн газар хүрээлэн байгаа агаар /цаашид "агаар" гэх/ хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.агаар хамгаалах бодлого боловсруулах, холбогдох хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

6.1.1¹.агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих чиг үүрэг бүхий Үндэсний хороо байгуулж ажиллуулах;

/Энэ заалтыг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.1.2.уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенц /цаашид "Конвенц" гэх/-ийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экологийн эмзэг байдлыг болон уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулахтай холбогдсон арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Уур амьсгалын үндэсний хороо байгуулах;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

6.1.3.агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах төсвийн төслийг боловсруулж батлуулах;

6.1.4.агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг жил бүр Улсын Их Хуралд тайлагнах;

6.1.5.агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын цахилгаан дамжуулах, түгээх шугам сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, энэ хуулийн 16 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлэх талаар холбогдох шийдвэрийг гаргах, хяналт тавих.
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

6.1.6.энэ хуулийн 14 дүгээр зүйлд заасан нөхцөл, шалгуурын аль нэгийг хангасан, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд үзүүлэх цахилгаан эрчим хүч, хийн түлшний үнийн урамшууллын хэлбэр, хувь хэмжээг тогтоох, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтыг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.1.7.гэр хорооллын өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах, сайжруулахад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

6.1.8.агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох;

6.1.9.нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор хот орчмын суурьшлын бүс, алслагдсан дүүргийг хурдны авто зам, цахилгаан төмөр зам, гүүр, эрчим хүч, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийг бий болгох замаар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

6.1.10.агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын болон нийслэлийн бонд гаргах, бусад санхүүгийн эх үүсвэрийг дайчлах замаар шийдвэрлэх;

6.1.11.энэ хуулийн 6.1.6, 6.1.8-д заасан урамшууллыг олгох журам батлах;

6.1.12.гэр болон барилга байгууламжийн дулаалгын нэгдсэн стандарт боловсруулан батлуулж, мөрдүүлэх;

6.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

6.2.Энэ хуулийн 6.1.1¹, 6.1.2-д заасан Үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.3.Энэ хуулийн 6.1.1¹-д заасан Үндэсний хороо нь ажлын албатай байх бөгөөд уг ажлын алба нь байнгын цахим мэдээллийн сүлжээг ажиллуулж, иргэд мэдээлэл тогтмол авах боломжийг хангана.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6.4.Энэ хуулийн 6.3-т заасан ажлын албаны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн ба 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

41 эх сурвалжийн эхний 40.

  1. Энэ хууль

  2. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль

    Заалт12.1

  3. Нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Хөтөлбөр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 40Хураах
  1. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолын хавсралт хүчингүй болгох тухай

    Заалт1

  4. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Журамд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  9. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  15. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  16. Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  17. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  18. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  19. Тогтоолд нэмэлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  20. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  21. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  22. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  23. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  24. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  25. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  26. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  27. Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  28. Тогтоолын хавсралтыг өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  29. Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  30. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  31. Тогтоолын хавсралт өөрчлөн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  32. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  33. Үндэсний хорооны бүрэлдэхүүн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  34. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.