Jury

Дөрөвдүгээр бүлэг. Агаар хамгаалах арга хэмжээ

Агаарын тухай хууль 16 дугаар зүйл. Агаарын чанарыг сайжруулах бүсэд хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

16.1.Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

16.1.1.зориулалтын бус газарт хог хаягдал хаях, ил задгай шатаах;

16.1.2.агаар бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

16.1.3.энэ хуулийн 6.1.6-д заасан урамшуулал бүхий цахилгаан эрчим хүчийг ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ашиглах;

16.1.4.стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах;

16.1.5.түүхийн нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах.

16.1.6.Монгол Улсын стандартаар тогтоосон экологийн хамгийн өндөр ангиллаас доош ангиллын, эсхүл уг ангиллын стандартын шаардлага хангаагүй автобензин, дизель түлшийг жижиглэнгээр худалдан борлуулах.
/Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.