Jury

Хоёрдугаар бүлэг. Агаар хамгаалах талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийтлэг эрх, үүрэг

Агаарын тухай хууль 7 дугаар зүйл. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

7.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.агаар хамгаалах талаарх төрийн бодлого, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

7.1.2.агаар хамгаалахтай холбогдсон дүрэм, журам, аргачлал, зааврыг баталж, хэрэгжилтийг хангах;

7.1.3.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах;

7.1.4.агаар хамгаалах талаарх энэ хуулийн 10.1-д заасан агаарын чанарын мэргэжлийн дүрмийг баталж, үйл ажиллагааг удирдлагаар хангах;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.5.агаарын чанарын хяналт-шинжилгээний ажлыг зохион байгуулж, хяналт-шинжилгээний арга зүйг батлан мэргэжлийн удирдлагаар хангах;

7.1.6.агаарын талаарх мэдээллийн сан бүрдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих;

7.1.7.озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис болон бусад орлуулах бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах, хязгаар тогтооход хяналт тавих;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7.1.8.суурин эх үүсвэрээс агаарт гаргах зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох, түүнчлэн мэргэжлийн албаны дүгнэлт гаргуулах үйлчилгээний тарифыг тогтоох;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.9.аюултай бохирдуулах бодисын жагсаалтыг батлах;

7.1.10.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.9, 1.10-д заасан тусгай зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.11.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Энэ хуулийн 7.1.10-д заасан тусгай зөвшөөрөл олгох эрхийг мэргэжлийн байгууллагад шилжүүлж болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.