Jury

Хоёрдугаар бүлэг. Агаар хамгаалах талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нийтлэг эрх, үүрэг

Агаарын тухай хууль 8 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

8.1.Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.агаарын тухай хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;

8.1.2.агаар хамгаалах, бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх;

8.1.3.агаарын чанарын улсын хяналт-шинжилгээний сүлжээний нэгжийн тасралтгүй ажиллагааг хангах;

8.1.4.агаар бохирдуулах бодисын хаягдал, агаарт үзүүлэх физикийн сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эх үүсвэрийн тооллогыг мэргэжлийн албаны орон нутаг дахь салбартай хамтран нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

8.1.5.агаарын чанар, бохирдуулах бодисын хаягдал болон түүний эх үүсвэрийн тоо бүртгэл, тооллогын мэдээг мэргэжлийн албанд бүрдүүлж өгөх;

8.1.6.төрийн захиргааны төв байгууллагаас нутаг дэвсгэрийнх нь тодорхой хэсэгт тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмын хэрэгжилтийг зохион байгуулах;

8.1.7.хот, тосгон, бусад суурин газрын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, цахилгаан эрчим хүч, хий, коксон түлшээр халаах технологи нэвтрүүлэх;

8.1.8.хот, тосгон, бусад суурин газрын агаарын бохирдлын хэмжээ, урьдчилсан мэдээг өдөр тутам нийтэд мэдээлэх;

8.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.

8.2.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал агаар хамгаалах талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.1.аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд зарцуулах тухайн жилийн орон нутгийн төсвийг батлах;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.2.2.аймаг, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах талаарх бүх шатны Засаг даргын ажилд хяналт тавих;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.3.аймаг, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхийг гэр, байшингийн дулаалга, сайжруулсан зуух, агаар бохирдуулдаггүй шахмал, хагас коксон болон шингэрүүлсэн хийн түлшээр хангах асуудлыг шийдвэрлэх;
/Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
/Энэ заалтад 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.4.агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхийг хийн түлшээр хангах, урамшуулал олгох журам батлах;
/Энэ заалтыг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

8.2.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
/Энэ заалтын дугаарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.