Jury

Дөрөвдүгээр бүлэг. Агаар хамгаалах арга хэмжээ

Агаарын тухай хууль 24 дүгээр зүйл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, түүний сөрөг нөлөөллийг бууруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

24.1.Конвенц болон холбогдох үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицлын сан, цэвэр хөгжлийн механизмын төслийн үйл ажиллагааг зохицуулах, үнэлгээ өгөх, тайлан мэдээ гаргах үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн ажлын албыг төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж ажиллуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

24.2.Хүлэмжийн хийн ялгарал болон шингээлтийн улсын тооллогыг Конвенцийн талуудын бага хурлаар баталсан арга зүйн дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулж явуулна.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

24.3.Аж ахуйн үйл ажиллагааны явцад хүлэмжийн хийг ихээр ялгаруулах эх үүсвэрээс ялгарах хүлэмжийн хийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг төрийн захиргааны төв байгууллага холбогдох бусад байгууллагатай хамтран батална.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Ажлын албадын орон тооны хязгаарыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.