Jury

Дөрөвдүгээр бүлэг. Агаар хамгаалах арга хэмжээ

Агаарын тухай хууль 18 дугаар зүйл. Агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2012-05-17
Мөрдөж эхэлсэн
2012-06-21
Эх сурвалжаас татсан
2026-11-02

18.1.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.10-т заасан агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр ашиглах зөвшөөрлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрөлд тухайн эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хаягдал, үзүүлэх физикийн сөрөг нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг зааж, агаар хамгаалах талаар авах арга хэмжээ, хууль тогтоомжид заасан бусад шаардлагыг тусгана.

18.3.Төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 18.2-т заасан бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хаягдлын хэмжээг тогтоох журмыг батална.

18.4.Энэ хуулийн 18.1-д заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасан журмын дагуу зохицуулна.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.