МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2019-10-18-нд батлагдсан, 6 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2019-10-18
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-08
- Албан ёсны нэр
- ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
6 зүйл- 1 дүгээр зүйлӨмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүх Өмгөөлөгчдийн Холбоонд шилжүүлнэ.
- 2 дугаар зүйлӨмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хуралдуулах бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
- 3 дугаар зүйлӨмгөөлөгчдийн Холбооны Их Хурал 300, түүнээс багагүй өмгөөлөгчийн төлөөлөлтэй байна. Төлөөлөгчдийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуульчдаас сонгон оролцуулах бөгөөд сонгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
- 4 дүгээр зүйлМонголын Өмгөөлөгчдийн Холбоо төрийн бус байгууллагын хөрөнгийг Өмгөөллийн тухай хуулийн дагуу байгуулагдсан Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх ажлыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
- 5 дугаар зүйлӨмгөөллийн тухай хууль баталсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох, Монголын Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагааг уялдуулах, чиг үүргийг оновчтой хуваарилах, өмгөөлөгч давхар гишүүнчлэлийн татвар, хураамж төлдөггүй байхаар холбогдох хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор өргөн мэдүүлнэ.
- 6 дугаар зүйлЭнэ хуулийг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн хуульчдын бүртгэлийг Улсын дээд шүүх Өмгөөлөгчдийн Холбоонд шилжүүлнэ.
2 дугаар зүйл. Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлыг Өмгөөллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор хуралдуулах бөгөөд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.
3 дугаар зүйл. Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурал 300, түүнээс багагүй өмгөөлөгчийн төлөөлөлтэй байна. Төлөөлөгчдийг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуульчдаас сонгон оролцуулах бөгөөд сонгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.