Jury

Хоёрдугаар бүлэг. Эрчим хүчний талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

Эрчим хүчний тухай хууль 7 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-02-01
Мөрдөж эхэлсэн
2001-04-15
Эх сурвалжаас татсан
2026-11-17

/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга бүс нутгийн цаг уурын байдалд тохируулан халаалтын улирлын эхлэх, дуусах хугацааг тогтооно.

/Энэ заалтыг 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7.3.Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Халаалтын хугацааг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр1

  2. Халаалтын хугацаа тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  3. Говь-алтай аймгийн засаг даргын захирамжLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Баян-өлгий аймгийн засаг даргын захирамжLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Булган аймгийн засаг даргын захирамжLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Завхан аймгийн засаг даргын захирамжLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 8Хураах
  1. Нийтээр дагаж мөрдөх журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

  2. Журам, гэрээний загвар батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.