Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль 6 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-05-25
Мөрдөж эхэлсэн
2006-05-25
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, худалдах журмыг батлах;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.2.химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;
/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.1.3.ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалт, тэдгээрийн ашиглалтын хэмжээг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.1.4.энэ хуулийн 6.1.3-т заасан бодисыг турших, бүртгэх, ашиглах журмыг хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.1.5.химийн хорт болон аюултай бодисын турших, бүртгэх, эрсдлийн үнэлгээ хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

6.1.6.Монгол Улсад ашиглахыг хориглосон буюу хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг тухай бүр шинэчлэн баталгаажуулах арга хэмжээ авч олон улсын байгууллагад мэдээлэх;

6.1.7.химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааны мэдээ, тайланг нэгтгэж, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;

6.1.8.химийн хорт болон аюултай бодис ашигласан үйл ажиллагааны нэгдсэн тайланг жил бүр гаргах;

6.1.9.химийн хорт болон аюултай бодис ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, шаардлагатай зөвлөмж гаргах;

6.1.10.химийн хорт болон аюултай бодисын асуудлаар олон улсын байгууллагатай мэдээлэл солилцох, эдгээр бодисын физик, химийн болон хор аюулын шинж чанар, осол, эрсдлийн үед авах арга хэмжээ, тухайн бодис, түүний хольц, хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх аргын талаархи мэдээллээр иргэдийг хангах;

6.1.11.Монгол Улсын нэгдэн орсон химийн хорт болон аюултай бодисын талаархи олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд эрхлэх;

6.1.12.химийн хорт болон аюултай бодисын нөлөөллөөс үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд учирсан хор хөнөөлийг арилгахад олон улсын байгууллагаас тусламж хүсэх саналыг Засгийн газарт тавих;

6.1.13.байгаль орчинд онцгой хор хөнөөл учруулж болзошгүй нөлөө бүхий химийн хорт болон аюултай бодис импортлох, худалдах эрх олгох.

/Энэ заалтыг 2008 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.2.Энэ хуулийн 5.1-д заасан зөвшөөрөл олгох, химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус химийн мэргэжлийн зөвлөл Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллах бөгөөд зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.3.Цэргийн зориулалттай химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг батлан хамгаалахын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцах бөгөөд энэхүү үйл ажиллагаатай холбогдолтой тайлан, мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

6.4.Энэ хуулийн 6.1.6-д заасан хориглосон буюу хязгаарласан бодисын жагсаалтыг Засгийн газар батална.

6.5.Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон тухайн бодисын бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

6.6.Энэ хуулийн 6.4-т заасан жагсаалтад орсон бодисын ашиглах болон ашиглахыг хориглох салбар, ашиглах хэмжээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран тогтооно.

/Энэ хэсгийг 2011 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

74 эх сурвалжийн эхний 40.

  1. Энэ хууль

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль

    Заалт21.1.1

  3. Жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтын зарим зүйлийг хүчингүй болгож нэмэлт оруулах тухай (2007-95)

    ЗаалтЭх бичвэр

  6. Хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 40Хураах
  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолд нэмэлт оруулах тухай

    Заалт2

  4. Хүнсний тухай хууль

    Заалт10.3

  5. Жижиглэн савлагаатай 25 хувиас дээш концентрацтай цууны хүчлийг хүнсний зориулалтаар ашиглахыг хориглох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны кодлосон жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Журам, аргачлал шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  16. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. Засгийн газрын үндэсний хороо, комисс, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  18. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  19. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  20. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  21. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам /БОАЖС,ЭМС,ОБЕГ-ын даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 28/40Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  22. Журам батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  23. Журам шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  24. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /БОАЖС, ГХС-ын 2009 оны 334Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  25. ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсад 2008 онд Хөдөө аж ахуйд ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох пестицидийн жагсаалт/ - /БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын 2008 оны 62/66Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  26. Жагсаалт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  27. Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  28. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд,Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  29. Жагсаалт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  30. Жагсаалт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  31. Хүнс, хөдөө аж ахуйн сайд,Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  32. Хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  33. Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  34. Жагсаалт батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.