Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль 5 дугаар зүйл. Химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-05-25
Мөрдөж эхэлсэн
2006-05-25
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.1.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.17-д заасан тэсэрч дэлбэрэхээс бусад нэг жилийн нийт хэрэглээ нь 1000 килограмм хүртэл химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 3 жилийн хугацаатай олгоно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өлрийн хуулиар өөрчлөн найруулсан /

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2.Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад нэг жилийн нийт хэрэглээ нь 1000 килограммаас их химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах тусгай зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 5 жилийн хугацаагаар олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5.3.Зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуульд заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.