Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль

Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль нь 2006-05-25-нд батлагдсан, 20 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2006-05-25
Мөрдөж эхэлсэн
2006-05-25
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН ТУХАЙ

Агуулга

20 зүйл

Хоёрдугаар бүлэг Химийн хорт болон аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулахад тавих үндсэн шаардлага

10 зүйл
  1. 8 дугаар зүйлХимийн хорт болон аюултай бодисоос хамгаалахад тавих үндсэн шаардлага
  2. 9 дүгээр зүйлХимийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэхэд тавих үндсэн шаардлага
  3. 10 дугаар зүйлХимийн хорт болон аюултай бодис хадгалахад тавих үндсэн шаардлага
  4. 11 дүгээр зүйлХимийн хорт болон аюултай бодис худалдахад тавих үндсэн шаардлага
  5. 12 дугаар зүйлХимийн хорт болон аюултай бодис тээвэрлэхэд тавих үндсэн шаардлага
  6. 13 дугаар зүйлХимийн хорт болон аюултай бодис ашиглахад тавих үндсэн шаардлага
  7. 14 дүгээр зүйлХимийн хорт болон аюултай бодис устгахад тавих үндсэн шаардлага
  8. 15 дугаар зүйлХимийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэх
  9. 16 дугаар зүйлХимийн хорт болон аюултай бодисын хүлцэх хэмжээг тогтоох
  10. 17 дугаар зүйлЭрсдлийн үнэлгээ

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах, устгах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль¹, Байгаль орчныг хамгаалах тухай хууль², Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль⁴, Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль⁵, Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль⁶, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль⁷, Гамшгаас хамгаалах тухай хууль⁸, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.2.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зэрэг эмийн, түүнчлэн цацраг идэвхт болон хүнсний зориулалттай химийн бодистой холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулна.

2.3.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.