Jury

Дөрөвдүгээр бүлэг. Тусгай зөвшөөрөл

Харилцаа холбооны тухай хууль 15 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-10-18
Мөрдөж эхэлсэн
2001-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-15

15.1.Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуульд зааснаас гадна дараахь үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.1.1.харилцаа холбооны хууль тогтоомжийг зөрчсөн, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй;

15.1.2.харилцаа холбоо, захидал харилцааны нууц задруулсан;

15.1.3.тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй;

15.1.4.хууль, гэрээнд заагаагүй үйл ажиллагаа явуулсан.

15.2.Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос учирсан хохирлыг Зохицуулах хороо хариуцахгүй.

15.3.Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Радио долгионы тухай хууль

    Заалт17.318.1

  2. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль

    Заалт16.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.