Jury

Дөрөвдүгээр бүлэг. Тусгай зөвшөөрөл

Харилцаа холбооны тухай хууль 13 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-10-18
Мөрдөж эхэлсэн
2001-10-18
Эх сурвалжаас татсан
2026-10-15

/Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.1.Хуулийн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд хуульд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргаж Зохицуулах хороонд ирүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.1.1.санхүү-эдийн засаг, техникийн чадавх болон мэргэжлийн хүний нөөцийн талаарх тооцоо, мэдээлэл, тэдгээрийг хангасныг нотолсон баримт бичиг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.1.2.хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээлэл /үйлчилгээний хамрах хүрээ, байршил, технологи, үйлчилгээний тарифын санал/, тэдгээрийг хангасныг нотолсон баримт бичиг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13.1.3.харилцаа холбооны чиглэлээр өөр төрлийн зөвшөөрөл эзэмшдэг тохиолдолд мэдээ, тайлан ирүүлж байсныг нотолсон баримт бичиг.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Өргөн нэвтрүүлгийн тухай хууль

    Заалт9.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.