Jury

Хоёрдугаар бүлэг. Тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль 33 дугаар зүйл. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт олгоход хураах тэмдэгтийн хураамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-11-25
Мөрдөж эхэлсэн
2011-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.1.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

33.1.1.галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.1.а.нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

№
Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахын багтаамж /куб.метр/
Хураамжийн доод
хэмжээ /төгрөгөөр/
Хураамжийн дээд
хэмжээ /төгрөгөөр/
1
2000, түүнээс доош
120 000
300 000
2
2001-10000
200 000
500 000
3
10001-20000
280 000
700 000
4
20001-50000
320 000
800 000
5
50001-ээс дээш
400 000
1 000 000

33.1.1.б.шатахуун болон хий түгээх станцад 40 000-100 000 төгрөг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.1.в.шатдаг хий жижиглэн борлуулахад 6000-12 500 төгрөг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.1.г.тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 120 000-300 000 төгрөг;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

33.1.2.барилга, байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн дүгнэлт гаргахад:
№
Барилга байгууламжийн төвөгшил
Хураамжийн хэмжээ /төгрөг/
1
Бага төвөгшилтэй барилга байгууламж
50 000
2
Дунд төвөгшилтэй барилга байгууламж
100 000
3
Өндөр төвөгшилтэй барилга байгууламж
150 000
4
Онцгой төвөгшилтэй барилга байгууламж
200 000
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33.1.3.барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг;

33.1.4.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу барилга байгууламжийг барих, ашиглах явцад галын аюулгүй байдлын шаардлагыг хангасан эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргахад 25 000 төгрөг.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ зүйлийг 2011 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.